ФОТО: Г.Занданшатарын чиглэлийн дагуу "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно" гэж мэдэгдсэн ч нээгдсэнгүй

ФОТО: Г.Занданшатарын чиглэлийн дагуу "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно" гэж мэдэгдсэн ч нээгдсэнгүй

“УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгоно” гэж мэдэгдсэн. 

Энэ талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн харьяанд бүртгэлтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгох гэж байгаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр зургаадугаар сарын 05-ны өдөр. Товчхондоо, албаны хүмүүсийн мэдэгдсэн “төрийн ордны арын цэцэрлэгийг нээнэ” гэсэн өдөр өнгөрөөд тав хонож байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээгдээгүй байна. 




Өнөөдөр тахиа өдөр

7 минутын өмнө