Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарт санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарт санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шувуу ажиллагааны хүрээнд одоогоор ажиллагааны хүрээнд гадаад улс оронд оргон зайлсан 20 гаруй хүнийг эх оронд нь авч ирж, шалгаж байна. Тэдний дунд сайн дураараа ирж, шалгуулж байгаа хүмүүс бас байгаа. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөж, БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байгаа.

Тухайн хүмүүс рүү гүйлгээ хийж байгаа, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна" гэв.