Ebo /Vandebo/: Төв цэнгэлдэхэд тарьсан хог хаягдлыг бид бүгдийг нь цэвэрлэсэн. Ойр орчмын эвдэрч хэмхэрсэн зүйлсийг засаж янзлахаар ажиллаж байгаа

Ebo /Vandebo/: Төв цэнгэлдэхэд тарьсан хог хаягдлыг бид бүгдийг нь цэвэрлэсэн. Ойр орчмын эвдэрч хэмхэрсэн зүйлсийг засаж янзлахаар ажиллаж байгаа

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн амралтын өдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр "Vandebo" хамтлагийн “Зуны зугаа” тоглолт болж өнгөрсөн билээ.

Энэхүү тоглолтын үеэр Төв цэнгэлдэхийн гадна болон дотор талбайд хог тарьж, тоглоомын талбайн тоглоомуудыг эвдэлж хэмхэлсэн тухай зураг бичлэг цахим орчинд цацагдсан.

Тоглолт дууссаны дараа зохион байгуулагчдын зүгээс талбайн хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай байдгийг ч Төв цэнгэлдэхийн холбогдох албан тушаалтнууд сануулсан аж. Гэвч цэвэрлээгүйн улмаас зураг цахим орчинд цацагдаж иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тэгвэл бид энэ талаар тоглолтын Ерөнхий найруулагчаар ажилласан  Sekstsagaanbogd болон Vandebo хамтлагийн дуучин Ebo-гоос тодрууллаа.

ВИДЕО:

Тоглолтын Ерөнхий найруулагч Sekstsagaanbogd, "Тоглолт маш гоё болсон. Арын ажилд ч маш олон хүмүүс ажилласан. Эртнээс төлөвлөж хийсэн учир зохион байгуулалт тал дээр ямар нэгэн алдаа гараагүй. Олон хүмүүс ирсэн учир хог тарих, ямар нэгэн асуудал мэдээж гаралгүй л яахав.

Бид хог хаягдал болоод ойр орчмын эвдэрч хэмхэрсэн зүйлсийг засаж янзалж, хохирлыг барагдуулж байгаа.

Бид талбайд хогийн савнуудыг хангалттай тавьсан. Гэвч зарим залуус маань хогоо хогийн саванд заавал хаяхыг хүсэхгүй байсан байж болно. Хүн бүр этиктэй, ёс зүйтэй байх албагүй. Гэхдээ залуус маань харьцангуй соёлтой болсон байна" гэлээ.

“Vandebo” хамтлагийн дуучин Ebo, "Тоглолт маань маш сайхан болсон. Юун түрүүнд тоглолтонд ирсэн бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Бид тоглолтын үеэр аль болох хог бага тарих, зохион байгуулалт сайтай байх үүднээс хичээж ажилласан.

Нэмэлт нойл тавьсан. Мөн эко нойл тавих гэсэн боловч Төв цэнгэлдэхийн холбогдох хүмүүс зөвшөөрөл өгөөгүй. Хогийг бүгдийг нь цэвэрлэж, эвдэрч гэмтсэн зүйлсийг засаж янзалсан. Мөн хүүхдийн тоглоомын талбайн хохирлыг барагдуулж, хохиролгүй болгосон. Дараа дараагийн тоглолт арга хэмжээндээ залуус маань соёлтой оролцох хэрэгтэй. Олон хүн цугларсны улмаас шахцалдаж ойр орчимд нь хогийн сав байхгүй байсах байх. Үүнийг бас дан ганц залуучуудын буруу гэж харж болохгүй" гэлээ.