Улаанбаатар хотод 18-20 градус дулаан байна

Улаанбаатар хотод 18-20 градус дулаан байна

Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.