Энэ долоо хоногт ихэнх нутгаар хална

Энэ долоо хоногт ихэнх нутгаар хална

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаахан байна. Маргааш буюу энэ сарын 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8,9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд  Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.