Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 179.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар болжээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 179.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар болжээ

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,3 их наяд төгрөгийн зээл барагдуулалт хийсэн байна. Хөгжлийн банкнаас зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа боловч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулах нөхцөл байдал үүссэн юм.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270.8 тэрбум төгрөг байна. Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:

  • Бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн
  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө
  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй

Энэ удаа бүрэн ашиглалтад орсон болон дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох Хөгжлийн банканд бүртгэлтэй нийт 179.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр нь очиж үзэх тохиолдолд 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулж, үзүүлэх бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлах боломжтой. Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны зургаадугаар сарын 15-20-ны өдрийн хооронд www.dbm.mn банкны вэб сайтын “Худалдан борлуулах ҮХХ” цэсэнд ирүүлсэн саналуудыг нэгтгэн, шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм.