Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны зургаадугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна.
Үүнд:
№ |
Ангилал |
Нэрс |
Бүртгэлтэй дүн /Худалдах үнэ төгрөг/ |
Зориулалт |
Үл хөдлөх хөрөнгийн тоо |
3 |
Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах |
“Капитал банк” ХХК – Амины орон сууц |
867,6 |
Амины орон сууц |
1 |
“Капитал банк” ХХК – Даймонд центр |
692.4 |
Үйлчилгээ |
3 |
||
“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот |
1,196.77 |
1 |
|||
“Модун” ХХК – Ла Колина хотхон |
1,799.17 |
Орон сууц |
12 |
||
“Модун” ХХК – Барилга Мега стор В1 |
1,437.96 |
Үйлчилгээ |
1 |
Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан үнэ дээр тухайн хөрөнгийг эзэмшихтэй холбоотой гарсан болон худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдах суурь үнийг тогтоосон бөгөөд 3 сар тутамд шинэчлэн тогтоох юм.
Хөгжлийн банкны зүгээс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн байршил тус бүрд газар дээр нь байрлан танилцуулах бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй шилэн ажиллахаар төлөвлөж байна.
Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авна уу.