ШӨХТГ: 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудыг шалгаж эхэллээ

ШӨХТГ: 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудыг шалгаж эхэллээ

Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг 2021 онд гаргасан.

Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэж байсан. 2022 онд гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Уг хуулийн хүрээнд мах, гурилын нэр бүхий компаниуд нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг байна. Иймд төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэлжээ.