Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаараа дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.