Жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн ДАШТ Улаанбаатар хотод ирэх долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд болох аж. Энэ удаагийн ДАШТ-нд 60 гаруй орны 1000 орчим тамирчин өрсөлдөх аж.
Монгол Улс ДАШТ-нийг анх удаа хүлээн авч байгаа нь энэ бөгөөд олон улсад томоохон сурталчилгаа болж байгаа аж. Энэ удаагийн тэмцээний үеэр инфлүүнсер тамирчдаар дамжуулан спорт аялал жуучлалыг хөгжүүлэх зорилготой байгаагаа Жюү жицүгийн холбооноос мэдэгдсэн байна. Жюү жицүгийн ДАШТ-ний ивээн тэтгэгчээр Оюутолгой ХХК, Моннис групп, Богд банк, Жи мобайл корпораци ажиллаж байгаа ажээ.