СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд сунадаг буйдангийн завсар толгойгоо гацаасан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд сунадаг буйдангийн завсар толгойгоо гацаасан байжээ

Бага насны хүүхэд сунадаг буйдангийн завсар толгойгоо гацаасан байсныг аюулгүй болгожээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны 1552 дугаар байр бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар оруулаад гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 15:36 цагт Онцгой байдлын Ерөнхий газар иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А /2 настай, эрэгтэй/ сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн  тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болгосон байна.