"Унаганууд" клуб ес дэх удаагаа футзалын дээд лигт тэргүүллээ

"Унаганууд" клуб ес дэх удаагаа футзалын дээд лигт тэргүүллээ

МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээн 2022 оны аравдугаар сарын 01-нээс 2023 оны зургаадугаар сарын 04-ны хооронд нийт 9 клуб 18 тойрог өрсөлдөж МХБХ-ны Футзалын Ордонд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Хаалтын ажиллагааны үеэр Унаганууд клубийн Э.Ууганбаяр, Я.Алтансүх нар Спортын мастер мөн Б.Энхбилэг Спортын дэд мастер цол тэмдгээр шагнагдсан юм.

Мөн шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар Унаганууд клубийн Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан Унаганууд клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор Арвис клубийн О.Есүхэй нар шилдгүүдээр тодорлоо.

Хүрэл медалийн эздээр С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб гурван жил дараалан мөнгөн медалийн эзэд болсон бол аваргын алтан медаль цомын эздээр 2014,2015,2016,2017,2018,2019,2020,2022 онуудын МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр 9 дэх удаагаа дараалан аваргын цомоо өргөлөө.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө