Японы сүмо бөхийн озэки цол хүртсэн Б.Лхагвасүрэн мялаалга наадмаа хийхээр Дорнодын Сэргэлэн суманд очжээ

Японы сүмо бөхийн озэки цол хүртсэн Б.Лхагвасүрэн мялаалга наадмаа хийхээр Дорнодын Сэргэлэн суманд очжээ

Японы сүмо бөхийн дээд зиндааны тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё тавдугаар сарын 28-д өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын найман бөх зодоглосноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь удаагаа түрүүлсэн билээ.

Мөн тус башёг 11 даваа 4 унаатай дуусгаж тэргүүлэгчдийн эгнээнд багтсан Кирибаяма Б.Лхагвасүрэн дараагийн тэмцээнд озэки цол руу дэвшин барилдахаар болсон. Тэгвэл тэрээр саяхан эх орондоо ирж, өнөөдөр /2023.06.07/ Дорнод аймгийн Сэргэлэн суманд хүрэлцэн очсон байна. Учир нь түүний озэки цолны мялаалга наадам энэ сарын 9 /2023.06.09/-нд Сэргэлэн суманд болох ажээ.