Зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голд живжээ

Зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голд живжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэх газарт 20 хүүхэд зугаалж явснаас нэг хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага энэ сарын 6-ны 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай Д- г Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл, Орхон голын  эрэг дагуу явганаар нийт 45 клометрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Гэсэн ч эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул тус өдрийн 21:25 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 5:30 цагт үргэлжлүүлэн эрэн хайж байна.