ШУУРХАЙ: Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг зодож, хүнд гэмтэл учруулсан Э-д холбогдох хэргийг шалгаж дуусчээ

ШУУРХАЙ: Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг зодож, хүнд гэмтэл учруулсан Э-д холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8 /2023.03.08/-ны өдөр гарсан билээ.  Улмаар хүүг хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Хүүгийн биеийн байдал хүнд, Турк улсад дөрөвдэх хагалгаандаа ороод байгаа юм. Гурван настай хүүг хүчирхийлсэн Э гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байсан юм. 

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заажээ.