СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голд живсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голд живсэн хэрэг гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 06-ны өдрийн 14:08 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усанд завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 08-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метрт,  2 метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөө хээр явуулахгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.