Барьж байсан амины орон сууцных нь шат нурсны улмаас 60 настай эрэгтэй дарагдаж нас баржээ

Барьж байсан амины орон сууцных нь шат нурсны улмаас 60 настай эрэгтэй дарагдаж нас баржээ

Сүхбаатар дүүрэгт барьж байсан амины орон сууцны хоёр давхрын шат нурсны улмаас 60 настай иргэн дарагдаж нас баржээ.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 09-ний өдрийн 01:31 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхарын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан 02:20 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.