Хүчтэй хуй салхины улмаас таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ

Хүчтэй хуй салхины улмаас таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ

Хүчтэй хуй салхины улмаас таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон байжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж баг, “Дорнодын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км/-т зургаадугаар сарын 08-ны өдрийн 19:00 цагийн орчим хүчтэй хуй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг тухайн өдрийн 20:20 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын Газрын ажилтнуудыг очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр хуй салхи салхилсны улмаас ашиглах боломжгүй нурсан байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.