СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ангийнхантайгаа зугаалж яваад Орхон голд живж, амиа алдсан 14 настай эрэгтэйн цогцсыг олж, шүүх эмнэлэгт хүлээлгэн өгчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ангийнхантайгаа зугаалж яваад Орхон голд живж, амиа алдсан 14 настай эрэгтэйн цогцсыг олж, шүүх эмнэлэгт хүлээлгэн өгчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэх газар 20 хүүхэд зугаалж явснаас нэг нь  Орхон голд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага энэ сарын 6-нд бүртгэгдэн, эрэн хайх ажиллагааг явуулж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тухайн Орхон голд живж амь насаа алдсан 14 настай эрэгтэйн цогцсыг гаргаж, шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Тодруулбал, Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай эрэгтэй Д-г Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэх газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэх газар хүртэл Орхон голд завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр-т хоёр метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.