Улсын төсвийн 829 сая төгрөгөөр Хэнтий аймагт барьж буй 40 ортой дотуур байрны барилгын чанар олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна

Улсын төсвийн 829 сая төгрөгөөр Хэнтий аймагт барьж буй 40 ортой дотуур байрны барилгын чанар олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна

Хэнтий аймгийн Баянхутаг суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 40 ортой дотуур байрны барилгын шав тавих үйл ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 02-ны өдөр болж байв. Шав тавих ёслолд одоогийн УИХ-ын гишүүн тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, сумын удирдлагууд болон нутгийн иргэд оролцож, сүртэй үйл явдал болж байжээ.  

Нээлтийн үеийн фотог ЭНДээс харна уу. 

Гэтэл шав тавих ёслолоос хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байхад тус дотуур байр нь ашиглалтад ороогүй тэр бүү хэл барилгын гүйцэтгэл тааруу байгааг иргэд хэлж байна. Хамгийн гол нь маш чанаргүй, стандартын бусаар тус барилгыг барьж гүйцэтгэж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.  600 м.кв, хоёр давхар тус барилгын гүйцэтгэгчээр “Манагал констракшн” ХХК шалгарч улсын төсвийн 829 сая төгрөгөөр гүйцэтгэж байгааг эх сурвалж мэдээллээ. Дотуур байрыг 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдөр доорх зурагт харагдаж буй шиг нөхцөл байдалтай байна.