СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Савтай ус цацаснаар цахилгааны залгуурт маас үүсэж, гурван айл галд өртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Савтай ус цацаснаар цахилгааны залгуурт маас үүсэж, гурван айл галд өртжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тавдугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуур маас үүсэж улмаар гал гарч гэр нь шатсан байна. Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын 2 Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө