Д.Ганбатыг "оюутанд тэтгэлэг өгсөн" хэмээн Хийморь фракц нь сурталчилжээ

Д.Ганбатыг "оюутанд тэтгэлэг өгсөн" хэмээн Хийморь фракц нь сурталчилжээ

АН-д Алтангадас, МоАХ, Шонхор зэрэг фракцуудаас 1970 оны залуус нь нийлж “Од”, 1980 оны залуус нь “Морьтон”, Увс аймгийн гишүүд нь нийлж “Анчин”, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хийморь” зэрэг фракц байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эдгээр фракцууд АН-ын удирдлага болох нарийн бичгийн дарга, дэд дарга нарт өөрийн хүнээ томилуулахаар намын даргатайгаа тохироод байгаа аж. Нөгөө талд 2024 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүмүүсээ дэвшүүлэх яриа, сурталчилгаандаа ч ороод байгаа аж. 

Тухайлбал, “Хийморь” фракцын тэргүүн Д.Ганбатыг сурталчилсан мэдээллийг Facebook хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, “УИХ-ын гишүүн МАНгасууд БЗС-г цөлмөөд өлөнтөөд сууж байхад тануусын битон гээд байдаг мАНай Дашдондогийн Ганбат гишүүн хувиасаа 1000 оюутанд тэтгэлэг өгсөн байдаг шүү” гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө