Хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонссон "Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр давж заалдахаар гомдол гаргажээ

Хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонссон "Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр давж заалдахаар гомдол гаргажээ

"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр нь хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонсоод байгаа билээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Чулуунбаярыг "хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан" гэх хэргээр шүүж, түүнд нэг жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл С.Чулуунбаяр нь эл шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.