"У.Хүрэлсүхийн зургийг төр ордны хашаа дээр "шоглож" эвлүүлсэн" иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байж болзошгүй байна

"У.Хүрэлсүхийн зургийг төр ордны хашаа дээр "шоглож" эвлүүлсэн" иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байж болзошгүй байна

Өнгөрөгч 12 дугаар сард болсон жагсаалын үеэр Төрийн ордны зүүн талын хашаа эвдэрсэн байна. Иймд энэ оны хавар дөрөвдүгээр сар /2023,04/-д тус хашааг завсарлах ажлыг эхлүүлсэн. Харин үеэр Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал давхацсан тул ногоон өнгөөр будаж түр үлдээсэн.

Харин энэ нь зарим хүмүүсийн шүүмжлэлтэй тулгарч, зарим иргэд төрийн ордны тус ногоон хашаа дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг эвлүүлж, олон нийтийн сүлжээнд нийтэлж байв.

Тэгвэл төрийн ордны хашаа дээр У.Хүрэлсүхийн зургийг эвлүүлж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн иргэдэд хариуцлага хүлээлгэсэн байж болзошгүй байна.  Учир нь энэ талаар иргэн Г.Ганбат өөрийн твиттер хуудастаа, “Энэ зургийг эвлүүлсэн гэж Банзрагч гэдэг хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ. Харин надад хуулж пост хийсэн гээд торгуулийн шийтгэл оногдуулахаар болж” хэмээн мэдэгджээ.