Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн аманд өчигдрөөс эхлэн /2023.06.09/ авиамикробиологийн аргаар хортон шавьж устгах ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавьж устгах ажил энэ сарын 9-16-ны хооронд үргэлжилнэ. Устгалын ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавьжинд сонгомол үйлчилгээтэй бодис аж. Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлж байна.