Тэрэлж орчмын 19 нэгж талбайн 7230 метр хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг чөлөөлжээ

Тэрэлж орчмын 19 нэгж талбайн 7230 метр хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайс зэргийг албадан буулгах ажил үргэлжилж байна.

Хамгаалалтын захиргааны 12 албан хаагч ажиллаж тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Тэрэлж орчмын 19 нэгж талбайн 7230 метр урт хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг чөлөөлжээ.