"Украиныг буруутгагч монгол иргэд Оросыг дэмжиж жагсаал хийнэ" гэж Сүхбаатар дүүргийн засаг даргад ханджээ

"Украиныг буруутгагч монгол иргэд Оросыг дэмжиж жагсаал хийнэ" гэж Сүхбаатар дүүргийн засаг даргад ханджээ

Оросууд Украинд Дайн өдөөж, зарим газар нутгийг нь эзлэн авсан тул ОХУ-ыг барууны орнууд бүх төрлийн хоригт оруулаад байгаа. Иймд оросын үйл ажиллагааг дэмжсэн улс орнууд хоригт орох эрсдэлтэй байгаа юм. 

Манай улсын зарим иргэд “Новороссия андууд” гэх нийгэмлэгийг байгуулж, улмаар Оросын Украинд өдөөсөн дайныг дэмжиж энэ сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт жагсаал хийнэ гэсэн утгатай бичгийг дүүргийн даргад хүргүүлжээ. Тус албан бичигт, “06 сарын 11-ний өдөр нэгдүгээр сургууль, ОХУ-ын ЭСЯ-ны гадна явган хүний гудамжаар манай нийгэмлэгийн гишүүд үзэл бодлоо илэрхийлж ОХУ-ын тусгаар тогтнолын өдрийн тохиолдуулан машинтай болон явганаар туг далбаа, чанга яригчтай, дуут жагсаалаар тойрч явах болсныг мэдэгдэж байна” гэжээ. 

Сонирхуулахад, энэ төрлийн жагсаал гадаадын зарим улс орнуудад болж байгаа бөгөөд үүний ард оросын тусгай албад ажиллаж байгаа гэх хардлага ч байгаа юм. Иймд иргэд та бүхнийг хууль бус жагсаалд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.