Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах ба говийн бүс нутгаар 38 градус хүрч хална

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах ба говийн бүс нутгаар 38 градус хүрч хална

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 12-нд Алтайн салбар уулсаар, 13-15-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.