ФОТО: Булган уулын дурсгалт газар янгир нутагшууллаа

ФОТО: Булган уулын дурсгалт газар янгир нутагшууллаа

Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас 10 янгир барьж, Булган ууланд тавьжээ.

Янгир бүрт 24 цагийн дохиололтой чип суулгасан бөгөөд байнгын мэргэжлийн байгууллагуудын хяналтад байх аж. Тус төсөл цаашид 5 жил хэрэгжиж, нутагшуулах янгирын тоо толгойг 50 болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Богд ууланд байсан янгирууд хот орчмын хүн амтай ойр байсан учир Булган ууланд идээшихэд дөхөм гэж үзсэн байна. Хамгийн чухал нь хүн бүр хамгаалж, хайрлаж байх нь янгирын сүргийг нутагшуулахад тус дэм болно.