ОХУ-ын Горный Алтайд ОУ-ын “Хөөмэйн” анхдугаар наадам болж өнгөрлөө.
Тус тэмцээнд манай улсаас Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн 5 дугаар ангийн сурагч Баатарсүрэнгийн Мөнх-Очир хүүхдийн “Хөөмэйн” төрөлд анх удаагаа оролцож тэргүүн байр эзэлжээ.
Сонирхуулахад, Хөөмийн урлаг нь Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй гэж судлаачид үздэг. Ховд аймгийн иргэд, удирдлагууд хөөмийн урлагаа хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн анхаарч, олон үйл ажиллагаа зохион байгуулдгийн нэг нь 2018 онд хөөмийн Олон улсын наадмыг аймагтаа зохион байгуулсан юм. Мөн жил бүр хөөмийн наадам аймагтай зохион байгуулж шалгарсан хөөмийчдээ улсын уралдаанд оролцуулах эрх олгодог. Ийнхүү Ховд аймгаас эхлэлтэй хөөмийн урлаг Олон улсад түгэн дэлгэрч байна.