Оросын дайныг эсэргүүцэж "No war" хөдөлгөөний залуус ОХУ-ын байрны гадна талбайд улаан будаг цацжээ

Оросын дайныг эсэргүүцэж "No war" хөдөлгөөний залуус ОХУ-ын байрны гадна талбайд улаан будаг цацжээ

Оросын Украинд өдөөсөн дайныг эсэргүүцэж, долоо хоног бүрийн бямба гарагт No war хөдөлгөөний залуус манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна цуглаан хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр /2023.06.10/ No war хөдөлгөөний залуусын цуглаан болсон байна. Энэ тус цуглааныхаа үеэр ОХУ-ын ЭСЯ руу цусыг илэрхийлж улаан будаг шүршиж эсэргүүцлээ илэрхийлж байна. Харин өнөөдөр Оросын дэмжигч зарим иргэд ОХУ-ын тугийг ашиглан тус улсын элчин сайдын яамны тойрч жагсаал хийжээ. Эдгээр иргэдийн жагсаал зөвшөөрөлтэй эсэх талаар албаны хүмүүс ямар нэг тайлбар хийгээгүй байна.