Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Токио хотноо өнөөдөр хуримаа хийлээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Токио хотноо өнөөдөр хуримаа хийлээ

Мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нацү башегийн түрүү бөх, 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдөр хуримаа хийлээ.

Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа анх танилцаж байжээ. Тэд хуримаа 2018 онд хийхээр төлөөвлөөд байсан ч "Ковид-19" халдвар болон өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогдоод байсан бол ийнхүү өнөөдөр Японы Токио хотноо тэдний хурим болжээ.

Хосуудын хуримын ёслолд оролцохоор 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн сайн найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй хүндтэй зочид оролцсон байна.