ШУУРХАЙ: Хүүхдийн баярын өмнөх шөнө Улаанбаатарт угаартаж нас барсан хүмүүсийг "Өрхөө бүтээж, Яндангаа хаасан байсан" гэх нөгөө л дүгнэлтийг гаргажээ

ШУУРХАЙ: Хүүхдийн баярын өмнөх шөнө Улаанбаатарт угаартаж нас барсан хүмүүсийг "Өрхөө бүтээж, Яндангаа хаасан байсан" гэх нөгөө л дүгнэлтийг гаргажээ

Хүүхдийн баярын өмнөх шөнө /2023.05.31/ Улаанбаатар хотод олон угаартаж, найман хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сарын 30, 31 /2023.05.30-31/-ний шөнө Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ угаартсан гэсэн 37 дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тэднээс зургаан том хүн, хоёр нь бага насны хүүхэд нас барсан харамсалтай явдал болсон. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүмүүсийн угаарын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. 

Ингэхдээ тавдугаар сарын 30, 31-ний өдөр Улаанбаатар хотод цаг агаар хүйтэн байсантай холбоотойгоор "Айл өрхүүд галлагаагүй байж байгаад галласан, өрхөө бүтээсэн, яндангаа хаасан, яндангаа хөөлөөгүй, тортог үүссэн зэргээс болсон" гэж тогтоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг шахмал түлш хэрэглэхдээ анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

Ноцтой нь шахмал түлшийг галлагаандаа хэрэглэж амиа алдсан хүмүүсийн ихэнх нь "өрхөө бүтээсэн, яндангаа хаасан" гэсэн адилхан дүгнэлт гарч байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлж, дүгнэлт худал гарч байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.