Улаанбаатарт 31 градус дулаан байна

Улаанбаатарт 31 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19...+24 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +29...+31 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.