ШУУРХАЙ: "Нүүрсний" хэргээр хоригдож буй Б.Ганхуягийн биеийн байдал хүндэвтэр эмчийн хяналтад байгаа бөгөөд хоёр удаа Хорихын эмнэлэгт хэвтжээ

ШУУРХАЙ: "Нүүрсний" хэргээр хоригдож буй Б.Ганхуягийн биеийн байдал хүндэвтэр эмчийн хяналтад байгаа бөгөөд хоёр удаа Хорихын эмнэлэгт хэвтжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягт холбогдох  "Нүүрсний" гэх хэрэг өдгөө прокурорт хянаж байгаа бөгөөд тэрбээр Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллаж, хязгаарлалт тогтоох аслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ч прокурорын гомдлоор яллагдагч Б.Ганхуягийг “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан билээ.

Тэгвэл Б.Ганхуягийг өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах шийдвэрийг шүүхээс гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр цагдан хоригдох хугацаандаа хоёр ч удаа Хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Өдгөө тэрбээр Хорих ангийн эмчийн хяналтад байдаг талаар эх сурвалж мэдээллээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. Прокурорын байгууллагаас Б.Ганхуягт холбогдох хэрэгт удахгүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлнэ гэх мэдээлэл байна.