СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар 30 хэм давж хална

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар 30 хэм давж хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2023 оны 6 дугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 15-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +31+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +22+27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.