Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна.

Энэ үеэр Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа "Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг хүсч байна. Архив бичиг хэргийн ажилтан хамгийн бага цалинтай байна. Цалин урамшууллыг нэмэхэд анхаарч өгөөч" гэсэн бол 14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа "Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл номын сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгөхийг хүсэж байна" гэжээ.

Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ.