Сүхбаатар аймагт 60 толгой Монгол тарвага нутагшуулна

Сүхбаатар аймагт 60 толгой Монгол тарвага нутагшуулна

Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас Дарьганга, Түмэнцогт сумдад өнгөрсөн онд шинээр сэргээн нутагшуулсан популяцийн тоо толгойг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд энэ жил 60 толгой Монгол тарвагыг сэргээн нутагшуулахаар Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох "Авралын эрэлд" ХХК-тай гэрээ байгуулж, зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Цөлжилтийг сааруулах "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд хаврын тарилтаар Сүхбаатар аймагт 81349 ширхэг мод сөөгийг тарив. Мод тарих ажилд 120 ААНБ-ын 2068 албан хаагч оролцсон байна.