Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том буюу 300 куб.м хиймэл нуур байгуулжээ

Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том буюу 300 куб.м хиймэл нуур байгуулжээ

Улаанбаатар хотын дэргэд хамгийн том 300 мянган куб.м хиймэл нуур байгуулжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны захиалгаар Сэлбийн эх, Бага баян орчмын бүс нутагт хиймэл нуур байгуулсан бөгөөд энэ жилдээ багтаан нуураа дүүргэхээр төлөвлөөд байна.

Энэхүү хиймэл нуурыг бий болгосноор голын урсац тохируулах, усны нөөц бүрдүүлэх, цэвдэгийн огшилтыг зогсоох, түймэр унтраах нөөц бэлдэх, аялал зугаалгын бүс бий болгох зорилгоор хийж буй эко төсөл аж.

Энэхүү нуурыг С.Цэлмэг болон бусад инженерүүдийн хамтаар барьж байгуулсан байна. 

Төслийн явцад багагүй саад тотгор гарсан тухай ТУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер, АҮ-ийн гавъяат Ц.Сосорбарам, "Барих явцад нийслэлийн байгаль орчны нэр бүхий мэргэжилтэн, экологийн цагдаа, дүүргийн байгаль хамгаалагчид асар их саад тотгор болж, 16 удаа эрүү үүсгэсэн. Гэтэл алт угааж байгаа голын сав газрыг хоормог болгож, Туулын эрэг дээр хууль зөрчин барилга барьж байгаа нөхөд дээр тэр экологийн цагдаа эрүү үүсгэсэнгүй. Нийслэлийн байгаль орчны мэргэжилтэн 29 хоног ажил зогсоосон. Өдөрт 100 ково шороо зөөсөөр, ямартай ч ард нь гарлаа" гэжээ.