Завханы 100 жилийн ойн наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Завханы 100 жилийн ойн наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 27, 28-ны өдөр болно. 

Тус наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллахаар болжээ. Наадмын агуулгыг Завхан аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг сурталчлан зохиомжлох аж.

Тухайлбал, хутагтуудын өлгий нутаг учир тус аймгаас төрөн гарсан хувилгаад хутагтуудын түүх, оройн дээд Очирвааны хайрхны тухай уртын дуу “Оройн чимэг”-ийг эгшиглүүлж, хүннүгийн үеийн түүхийг өгүүлсэн зохиомжуудыг үзүүлэх юм байна. Мөн тус аймгийн морин хуурчид болон хүүхдүүдийн онцлог үзүүлбэрүүдийг ч үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.