БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг зургаадугаар сарын 08-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул өөрийн үйлчилгээ авах хуваарьт өдрийг сонгон ажлын цагаар "Ажил хайгчийн анкет" бөглөнө.
Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);
- Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);
- Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);
- Бүртгэл энэ сарын 28-нд дуусна.