"Төрийн далбааг автомашиндаа зүүж явах нь хуулиар зохицуулагдаагүй" гэв

"Төрийн далбааг автомашиндаа зүүж явах нь хуулиар зохицуулагдаагүй" гэв

Өнгөрөгч амралтын өдрүүдээр ОХУ-ын далбаа бүхий автомашины цуваа Улаанбаатар хотын замаар явсан нь шүүмжлэл дагуулсан.

ОХУ-ыг дэмжсэн байр суурь илэрхийлж, жагсаалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулахад хуульд заасанчлан тодорхой зөвшөөрөл авах ёстой эсэх нь анхаарал татсан. Тэгвэл ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Тус мэдээлэлд, "Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих” зөрчилд Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан, Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан. Иргэн, хуулийн этгээд өөр улсын төрийн далбааг автомашиндаа зүүж явах үйлдэл нь хуулиар зохицуулагдаагүй байна. Хэрэв Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн тохиолдолд /чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих гэх мэт/ шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлдэг зохицуулалт бий" гэжээ.