Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, 512 мянган цэцэг тарина

Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, 512 мянган цэцэг тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мандлын цэцгүүдийг өчигдрөөс /2023.06.13/ суулгаж эхэллээ. 

Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй төрлийн 67 мянган цэцгийг 18 байршилд суулгахаар төлөвлөжээ. Энэ жил мөн Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийх аж.