Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг даалгаврыг өгсөн юм. Тухайлбал:
- Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
- Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгожээ.