ЭЕШ өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

ЭЕШ өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-ны хооронд үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан мөн бусад зохион байгуулж буй ажлуудын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-ны хооронд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. ЭЕШ өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тухайлбал,

  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийг зохицуулалт хийнэ.
  • Мөн шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
  • Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
  • Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэлээ.

Мөн хотын дарга хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.