Одоогийн байдлаар 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан бөгөөд маргааш материал хүлээн авах сүүлийн хугацаа юм.
Төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасажээ. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 зогсоол байна. Эдгээр зогсоолын дийлэнх нь орон сууцны хороолол дунд, авто замын зорчих хэсэгт, автомат хаалт байршуулсан зогсоолууд аж. Мөн НЗДТГ-аас гаргасан ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийж, барьж байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал,
- Хан-Уулд гурван байршилд 15 914 ам метр
- Баянгол дүүрэгт таван байршилд 1744 ам метр
- Баянзүрх дүүрэгт гурван байршилд 5509 ам метр
- Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр
- Сүхбаатарт зургаан байршилд 4785 ам метр
- Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар төлөвлөж байна.