Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ.
Энэ тухай Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт, “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх давуу талтай. Мөн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсангийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажлыг эрчимжүүлнэ” гэжээ.
Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна.