Өнөөдөр /2023.06.14/ өглөөний 08.00 цагийн байдлаар Улаанбаатар орчмоор үүлэрхэг байна. Өнгөрсөн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас олон засмал зам эвдэрч сүйджээ. Тухайлбал, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын ПК192-194 км хооронд үер бууж, зам давсны улмаас хөвөөнд эвдрэл үүссэн байна. Энэ мэт олон засмал замууд эвдэрч сүйдсэн тул иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу!
