Наадмын ерөнхий найруулагчаар Б.Анар, продюсерээр Э.Ганболор ажиллах бол С.Дулам, С.Сүхбаатар нар зөвлөхөөр болжээ

Наадмын ерөнхий найруулагчаар Б.Анар, продюсерээр Э.Ганболор ажиллах бол С.Дулам, С.Сүхбаатар нар зөвлөхөөр болжээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг зохион байгуулах хорооноос өнгөрсөн тавдугаар сарын 04-ний өдөр баталсан байдаг.

Тодруулбал, Наадмын ерөнхий найруулагчаар Б.Анар, Ерөнхий продюсерээр Э.Ганболор, Ассистант найруулагчаар А.Чингүүн, Дууны найруулагчаар Д.Мөнх-Оргил, Төслийн менежерээр О.Анужин нарийн бүрэлдэхүүн ажиллах юм байна.

Харин наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт МУШУГЗ, Ардын багш С.Дулам, МУУГЗ, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, МУУГЗ Н.Болд, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУУГЗ зураач Г.Ганбаатар нар багтжээ.