Цахим орчинд хуурамч холбоос агуулсан пост нийтэлж, иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг авах оролдлого гарч байна

Цахим орчинд хуурамч холбоос агуулсан пост нийтэлж, иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг авах оролдлого гарч байна

Цахим орчинд хуурамч холбоос буюу линк агуулсан пост ихээр нийтэлж, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг авах оролдлого гарсаар байна.  

Иймд иргэд хуурамч холбоос бүхий сайт руу хандаж, хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахаас зайлсхийн, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.

Хэрэв та ямар нэгэн хуурамч сайт руу хандан мэдээллээ илгээсэн бол нууц үгээ яаралтай сольж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Банк харилцагчийн мэдээллийг шинэчлэхдээ ямар ч тохиолдолд имэйл, мессеж болон бусад хэлбэрээр линк илгээдэггүй гэдгийг Голомт банкнас анхааруулжээ.

Мөн иргэдийн фейсбүүк хаягийг хакердаж, таньдаг хүмүүс рүү нь мөнгө гуйсан чаат бичиж, иргэдийг залилах гэмт хэрэг гарч байгаа тул мөнгө шилжүүлэхдээ тухайн хүнтэй биечлэн уулзах юм уу утсаар ярьж баталгаажуулахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Голомт банк